Бидний тухай

Барилгын материалын цахим худалдааны сайт

Since 2019

Манай сайтад зочилж байгаа эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. Дэлхий дахинд цахим худалдаа хөгжиж цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэж хүмүүсийн амьдрал улам ухаалаг, амар хялбар болж байгаа билээ. Манай Цахим худалдаа ХХК -нь 2013 оноос хойш энэ салбарт үйл ажиллагаа явуулж одоогоор 10 гаруй худалдаа үйлчилгээг цахимжуулж байна.

Бид хэрэглэгчдэд гэртээ сууж байгаад цахим худалдаа хийх боломжийг олгохын тулд ажиллаж байна.

Та бүх төрлийн барилгын материалыг barilgastore.mn сайтаар дамжуулан худалдан авах боломжтой боллоо. Бид улаанбаатар хотод хүргэлтийн үйлчилгээ үзүүлж ихэнх бараагаа бөөний үнээр худалдаалж байна.

Орон нутгийн иргэдэд мөн ачаанд хүргэж өгөх, захиалга авч нийлүүлэх цогц үйлчилгээг үзүүлж байна.

Санал хүсэлтээ Цахим худалдаа ХХК-ийн info@tsakhim.mn и-мэйл хаягаар илгээж болно.

Хүндэтгэсэн: Цахим Худалдаа ХХК-ийн хамт олон