БАРИЛГЫН САЛБАРЫНХАН 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРЛАА ЦАХИМААР ХИЙЖ БАЙНА
Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой, “Барилгачдын баяр” энэ өдрүүдэд тохиож байна. Барилгын салбарынхан түүхт 95 жилийн ойн баяраа цахимаар хуралдан тэмдэглэж байна. Хуралд Барилга хот байгуулалтын яамны газрын дарга нар, Барилгын хөгжлийн төвийн удирдлагууд, 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нар оролцож, салбарын хэмжээнд хийгдэж байгаа томоохон ажил, төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтуудыг танилцууллаа. Тодруулбал, “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах” тухай, “Сумдын хөгжил” төсөл арга хэмжээний тухай, “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” /ХАНХСЕТ/-ийн явц, “Орон сууцны судалгаа, сургалтын үйл ажиллагаа”-ны тухай, “ Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнд хийх барилга захиалагчийн техникийн хяналт”-ын тухай зэрэг олон сэдвийн хүрээнд илтгэл тавьж, санал солилцож байна.