Компаниуд

МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС ХХК

Монполимет Группын охин компани болох Монцемент Билдинг Материалс ХХК нь 2006 онд байгуулагдсан бөгөөд Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит Худагийн шохойн чулууны ордыг түшиглэн хоногт 3000 тн чулуунцар буюу жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, орчин үеийн хуурай аргын цементийн үйлдвэрийг Монполимет ХХК болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD)-ны хамтарсан хөрөнгө оруулалтаар 2015 онд барьж байгуулан ашиглалтанд оруулсан.

МОНЦЕМЕНТ ТӨСӨЛ

Монполимет Группын охин компани болох “Монцемент Билдинг Материалс” ХХК –нь 2006 онд байгуулагдсан. Орчин үеийн цементийн үйлдвэрийн гэрээ хэлэлцээр, хөрөнгө оруулалт, санхүүжүүлэлт, инженерийн зураг төсөл, барилга байгууламжуудын барилгын ажил, тоног төхөөрөмжийн угсралтын, суурилуулалтын их бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, чанарын хяналт, худалдан авалт, импорт, хүргэлт тээвэрлэлтийн нөр их ажлыг Монгол улс, Их Британи улс, Швейцарь улс, Бүгд найрамдах Энэтхэг улс, Франц, Бүгд Найрамдах Хятад Ард Улс зэрэг, олон улсын хамтарсан төслийн багийнхан хамтран гүйцэтгэж, жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх Монцемент үйлдвэрийг ашиглалтад өгөх үүргээ ажилттай хэрэгжүүлж 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр үйлдвэрлэлээ эхлүүлсэн.

Монголын говь нутагт буй Монцемент үйлдвэр нь:• Бүрэн автоматчилагдсан,
• Хаягдал дулаанаас цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх Монгол улсын анхны WHR системийн цахилгаан станц, үйлдвэрлэлийн болон ахуйн бохир усыг дахин ашиглах дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологийн ололтыг бүрэн нэвтрүүлсэн дэд бүтцийн оновчтой шийдэлтэй,
• Тоосжилт болон хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ европын стандартын шаардлагыг бүрэн хангасан,
• Түлш зарцуулалт зөвшөөрөгдөх хэмжээнээс маш бага,
• Байгаль орчинд сөрөг нөлөө багатай ЭКО үйлдвэрлэл юм.

Similar Posts