Дулаан шийдэл төсөл
Дулаан шийдэл төсөл нь 2018 оноос эхлэн Улаанбаатар хотын гэр хорооллын хувийн сууцыг дулаалж, дулаан алдагдлыг багасгаснаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготой хэрэгжиж байна. Төслийн хүрээнд барилгын БЖДБ-үүдийг дэмжин, мэргэжлийн дулаалгын бригад болгон сургаж, хэрэглэгчдэд дулаалга хийх ногоон зээлд хамрагдах боломжийг санхүүгийн байгууллагуудтай хамтран нээлээ. Мөн түүнчлэн, дулаалгын зах зээлийн системийг хөгжүүлж, чанарын өндөр түвшинд, стандарт технологийн дагуу дулаалгын шийдлийг хийж гүйцэтгэх нийлүүлэгч талыг хэрэглэгчтэй холбон ажиллаж байна. Уг төслийг Жэрэс ОУТББ нь ШУТИС-ийн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Пипл Ин Нийд ОУТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.
ЗОРИЛГО:
- Улаанбаатар хотын гэр хорооллын хувийн сууцыг зөв дулаалж, гэр хорооллын хүлэмжийн хий, агаарын бохирдлыг бууруулна
- Дулаалгын зах зээлийг хөгжүүлж тогтвортой механизмыг бий болгоно.
- Барилгын салбарын БЖДБ эрхлэгчдийг дулаалгын тал дээр мэргэшүүлж, дэмжин ажиллана
- Хувийн сууц эзэмшдэг айл өрхөд зориулсан ашигтай дулаалгын зах зээл бий болгоход зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, иргэдэд дулаалгын ач холбогдлын талаар мэдээлэл өгөн таниулна.
Дулаан шийдэл төсөл нь чанарын өндөр түвшинд бүхий л төрлийн дулаалгын ажлыг хийж үйлчилж байна.
Та бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.dulaalga.mn/ сайтаас аваарай.